илтгэл

2011-05-11,

48-р сургууль

Сэдэв : Хүүхдийн хөгжил төлөвшилд

Харилцаа “ чухал

2010 он

Оршил

Монгол Улсын Боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан ёс суртахуун , бие бялдарын зохих чадавхтай , хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг , бие даан сурах , ажиллах , амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино хэмээн Монгол Улсын Боловсролын тухай хуульд заасан байдаг.

... Гэтэл боловсролын өчүүхэн хэсэг болох “ оюун ухааны “ зохих чадавхтай болгоход л түлхүү анхаарч үнэлж ирсэнээс болж Монголын боловсрол нь хүн төрөлхтний даяаршил , нийгмийн хөгжлийн шалгуурыг ханган , ажиллаж амьдрах бодит чадвартай , хариуцлагатай бүтээлч , хүнлэг энэрэнгүй Монгол иргэнийг бэлтгэх зорилгоо тэр бүр биелүүлж чадахгүй байна.

... Аугаа их өөрчлөлтийн энэ эрэн цаг үед зөв , хариуцлагатай иргэдийг хэрхэн сайн төлөвшүүлэх талаар Монгол төдийгүй дэлхий даяар эцэг эх , сурган хүмүүжүүлэгчид , бодлого боловсруулагчид бүгд санаа зовж байна.

... Шинжлэх ухаан , техник технологи , эдийн засгийн дэвшлүүд нь хүн төрөлхтөнд асар их баяр баясгалан , сэтгэл хангалуун байдлыг авчирна гэж итгэж материаллаг талыг хөгжүүлэхэд маш их хөрөнгө зарцуулсан нь тийм их чухал биш байсан нь нотлогдож байна. Жишээ нь :

... А.Н.У-ын засгийн газар нийгмийн асуудлуудад зориулах зарцуулалтаа 1960-1990 оны хооронд 500 % нэмсэн боловч энэ хугацаанд гэмт хэрэг хүчирхийлэл 500% , гэрлэлтээс гадуур төрөлтийн тоо 400% , гэр бүл салалт 400% , өсвөр үеийнхний амиа хорлох нь 200% - д тус тус нэмэгджээ. / Б. Насанбаяр Хүн байхын учир , хуудас 7 /

... Тэгэхээр Сайн нийгэм гагцхүү сайн зан чанартай хувь хүмүүсийг төлөвшүүлснээр л бүрэлдэж бие болохыг хүлээн зөвшөөрхөөс аргагүй болж байна.

... Аливаа улсын хөгжил дэвшил зогсонги байдал нь тухайн улсын залуусын хүмүүжил , боловсрол , хүсэл эрмэлзэлтэй шууд холбоотой. Залуу боловсон хүчинтэй улс эх орон үргэлж дээшлэн дэвших ирээдүйтэй бөгөөд залуусаа орхигдуулсан улс эх орон ганц ч алхам урагшлах найдваргүй юм.

-Өнөөдрөөс 20-иод жилийн өмнө хүүхдүүд “ будаг авах” , “ чоно тарвага болох “ ,” лаптодох “ , “ маатаг зохих “ , “ жартаадах “ , “ дээс тоглох “ зэрэг тоглоом тоглодог байсан бол одоогийн хүүхдүүдийн тоглодог тоглоом нь тэр үеийн тоглоомын хооронд хэлбэр дүрсийн ялгаанаас гадна агуулгын хувьд ч маш том ялгаатай болжээ. Өнөөгийн хүүхдүүдийн тоглодог тоглоом нь комьпютерийн тоглоом “ гар утасны тоглоом “ ,“ тетрис “ , “ хиймэл хүүхэлдэй асрах “ гэх мэт , Энэ нь хүүхэд ба амьгүй дууриамал зүйлсийн хооронд нэгэн харилцаа бий болгож байна. Хүүхдүүд өөрсдийн адил найз нартайгаа харьцахгүй үргэлж электрон зүлйтэй хамт байснаар , хүмүүстэй харицахгүй байснаар том болох тусам нийгмээс өөрийгөө тусгаарлах болно. Нийгэм ямар нэгэн тодорхой байр суурьгүй өөрийгөө бусадтай харилцаа холбоо тогтоож чадахгүй гэж боддог залуус , оюутан насандаа , амьдралдаа , ирээдүйдээ амжилтанд хүрэх боломжгүй юм. Улмаар бусадтай эвсэг бус хэл амаа ололцож чаддгаггүй болохоороо хэрүүл хийх , бие биерүүгээ дайрч зодолдож гэмт хэрэгт холбогдох нь элбэг байдаг.

-Гэтэл 20-иод жилийн өмнө тоглодог байсан тоглоомуудад хүмүүсийн хоорондын харилцаа хамгийн чухал байсан. Тоглоомын гол баатар нь хүн өөрөө байсан юм. Бага байхаасаа л хүмүүсийн дунд амьдарч ирсэн болохоор баяр баясгалан , зовлон жаргал уйтгар гунигаа үргэлж найз нөхөдтэйгөө хуваалцаж ганцаарддаггүй байсан.

Харин одоогийн хот газрын хүүхдүүд ганцаараа амьдарцгааж байна. Зөвхөн электрон тоглоомтой нөхөрлөж , телевизор үзэж , харин хүмүүсийг зүгээр л харж байна. Иймээс сурагчдын дунд биеийн тамир , урлаг , байгаль , гар урлал , уран уншлага гэх мэтээр бүлэг , бүлгэм , баг нөхөрлөл , секц , дугуйлангууд ажиллуулж сурагч бүрийг хамруулбал ганцаардахгүй , чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, өөртөө итгэх итгэлтэй болж төлөвшихөд их хувь нэмэр оруулах бизээ.

Харилцааны тухай

Хүн төрөлхтний оюуны онцгой чадвар болох харилцаа гэдэг нь өргөн утгатай бас нарийн төвөгтэй үйл явц юм. Ертөнц дээр оршигч бүх амьтай , амьгүй бодис , амьтан , ургамал , хүмүүс , хүн төрөлхтөн цөм өөр хоорондоо ямар нэгэн байдлаар харилцаатай байдаг. Үүнийг гүн ухаанд матерын нэг чухал шинж гэж тодорхойлдог. Хүн болгон амьтан цэцгэнд дуртай харин цэцэг өөр хоорондоо болон бусадтай харилцахдаа зөвхөн халуун хүйтнийг мэдрэн тоосоо тарааах , дэлбээгээ нээх , хаах , төдийгүй маш нам долгионы авиа гаргадаг. Мөн сайхан хөгжмийн аянд илүү хурдан ургаж өнгө орж байдгийг шинжлэх ухаан нотолсон байна. Амьтад гэхэд л өөр хоорондоо дуу авиа , үнэр , хөдөлгөөн зэрэг олон хэлээр харилцдаг.

Хүмүүсийн харилцаа үүнээс ялгаатай. Хүний харилцаа гэдэг нь дээрх амьд байгалийн нэгэн харилцаанаас маш нарийн мэдрэмж бүхий харилцааны хэлбэрүүдийг өөртөө багтаасан байхын зэрэгцээ онцгой харилцаа болон хэл яриа , бичиг зэрэг ухамсрын суут бүтээлээр илэрч байдгаараа манай ертөнцийн байгаль нийгэм сэтгэхүй нь бүх үзэгдлийн дээд хэлбэр болж байдаг. Иймд хүний харилцаа шиг өргөн олон талтай янз бүрийн хэлбэртэй агуулга , төгс харилцаа гэж өөр хаана ч байхгүйг шинжлэх ухаан нотолжээ. Харилцааны соёл гэж байх ёстой. Харилцааны соёл бол бүх хүний эзэмшвэл зохих гол хүмүүжлийн нэг юм. Хамгийн ерөнхий байдлаар харилцааны төвшинг 3 зэрэгт хувааж болно.

. . . Албаны харилцаа , Энгийн харилцаа , Нөхөрсөг дотно харилцаа . . .

-Багшийн эв дүйн нэг чухал элемнт бол харилцаа. Энэ нь хүүхдэд дуу хоолойны илрэл , гарын хөдөлгөөн , дохио зангаа , зан харилцааны хувьсал өөрчлөлт зэргээр нөлөөлөх чадварыг агуулдаг.

-Багш сурган хүмүүжүүлэгчид бидний харилцаа муугаас болж хүүхдэд нөлөөлдөг зарим судалгаанаас иш татъя. Сургуулийн орчинд хүүхдийн эрх маш зөрчигдөж буй талаар хүүхдүүдээс авсан судалгаан дээр семинарт оролцсон багш нар дадлага ажил хийсэн юм.

Үүнд: багш нар хүүхдийг ялгаварладаг дүнгээр боодог, үгээр доромжилдог ном шахдаг, гар хүрдэг гэх мэтээр хариулсан байгаагаас ялгаварлаж үздэг, гар хүрдэг гэсэн нь ихээхэн хувийг эзэлж байв. Хүүхдийг сонгон ба ердийн ангид ялгавартай сургаж байгаа нь тэдний сэтгэл зүйд нөлөөлж байгаа боловсролын байгууллагын харилцааны алдаа гэж үзэж байна.

...2008онд дунд ангийн 469 хүүхдээс судалгаа авч үзэхэд доорх байдлаар хариулсан .

-Багшийн дарамт- 75 сурагч

-Найз нөхдийн дарамт- 35 сурагч

- Эцэг эхийн дарамт-27

-Бэлгийн дарамт-18

-Хайраар дутсан- 65

-Зодуулсан-54

- Үгээр доромжлуулсан-98

-Ихийг шаардсан-92

-Урамыг хугалсан-35 сурагч ...

Иймээс багш бид хүнтэй ажилладаг, хүнээр хүн хийж буй улс учир өнөөгийн энэ нийгэм, ирээдүйг авч явах хүүхдүүддээ зөв харилцааг төлөвшүүлэх нь хамгийн чухал байна.

Сурган хүмүүжүүлэх илтгэлийг бичихэд

ашигласан ном сэтгүүл:

- С Батсүх “ Хүн болох багаасаа ” /2009 он /

- Б. Насанбаяр “ Хүн байхын учир ” /2009 он /

- Махмуд Ачыл ” Хүүхдэд өөртөө итгэх итгэлийг ,

Хайрын хэлээр төлөвшүүлэх ”

- “ Хувь хүний хэгжил “ семинар / 2010 он /

- С. Дан-Аатав “ Харилцааны тухай “ яриа

- Я. Түмэндэлгэр “ Багш сурагчийн харилцаа ”

- “ Боловсролын ажилтан “ бүсийн семинар / 2003 он /

Анхаарал тавьсанд баярлалаа.

2011 оны 05 дугаар сар 05

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

гоё юм бна
бичсэн Зочин цаг: 22:17, 2013-01-09 | Холбоос | |



:-)
 
xaax